"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн сонгов

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.    

    Хурлын эхэнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцуулахдаа компанийн ТУЗ нь бүрэн эрхийн хоёр жилийн хугацаанд 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргасныг дурдав. Үүний дараа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүнээр УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, ЗГХЭГ-ын Дэд дарга Б. Энх-Амгалан, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, МХЕГ-ын дарга Т.Гантулга, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарыг сонголоо. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2020 онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөл, Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттай гаргасныг хурлын үеэр онцлов.

    Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хурлыг хувьцаа эзэмшигч иргэдэд нээлттэй, цахим хэлбэрээр компанийн www.ett.mn вэб сайт болон www.facebook.com -ийн “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” хуудсаар шууд дамжууллаа.  Хуралд компанийн төрийн эзэмшлийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл болон хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцов.

Сэтгэгдлүүд : 6

  • Rafaela

    vds satin al vds satin al Sinirsiz Aylik Trafik, SSD Disk, Özel IP Adresi, Linux veya Windows isletim sistemi seçenekleri ve yüksek uptime orani ile ucuz VDS satin alin. vds satin al

  • Kai

    Taxi Utrecht taxi utrecht Taxi Utrecht is een jonge en dynamische taxicentrale in Utrecht. Wij zijn gespecialiseerd in het aanbieden van op maat gemaakte services op het gebied van taxivervoer in en rondom Utrecht. Taxi Utrecht

  • Cora

    web tasarım ajansı web tasarım ajansı Web tasarım firmaları arasında 20 yıllık deneyimi ile yerini alan Penta Yazılım, profesyonel kurumsal web tasarım hizmetleri ile karşınızda ! web tasarım ajansı

  • Jefferey

    Taxi Utrecht taxi utrecht Taxi Utrecht is een jonge en dynamische taxicentrale in Utrecht. Wij zijn gespecialiseerd in het aanbieden van op maat gemaakte services op het gebied van taxivervoer in en rondom Utrecht. Taxi Utrecht

  • Essie

    TaxiBus Utrecht Taxibus utrecht Taxi Utrecht is een jonge en dynamische taxicentrale in Utrecht. Wij zijn gespecialiseerd in het aanbieden van op maat gemaakte services op het gebied van taxivervoer in en rondom Utrecht. Taxi Utrecht

  • Leroy

    erkek yüzük modelleri erkek yüzük modelleri erkek yüzük modelleri Üzerinde Bu Rapor inceleyin erkek yüzük modelleri Aptallar için erkek yüzük modelleri

Сэтгэгдэл оруулах

урлан