Америкт ажил, аялалаар очсон 300 монгол гацаж эх орноосоо ТУСЛАМЖ гуйж байна

    Америкт ажил, аялалаар очсон 300 монгол гацаж, яахаа мэдэхгүй эх орноосоо ТУСЛАМЖ гуйж байна. Тэдний бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. УОК болон ГХЯ анхааралдаа авч, Монгол Улс, ЗГ-т ямар боломж байгаа талаар хариу өгч туслана уу.

    Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, АНУ-д суугаа ЭСЯ-нд АНУ-д түр зорчиж буй Монголчуудаас хүсэлт гаргах нь:

    Та бүхний энэ өдрийн амгаланг эрье! Ард түмнийхээ эрүүл энхийн төлөө нойр хоолгүй зүтгэж амжилттай сайн ажиллаж байгаа салбар салбарын шилдэг мэргэжилтэн хамт олноороо бид маш их бахархаж байгаа билээ.

    АНУ-д сурч, ажиллаж, аялж байгаад Ковид-19 вирусээс үүдэлтэй хөл хорионы улмаас Монгол Улсын маань хил хаагдсан учир буцаж чадахгүй хүнд байдалд ороод байгаа 300 орчим иргэн, үүнд нялх хүүхэдтэй өндөр настай, бие муутай, жирэмсэн гэх мэт эх орондоо яаралтай буцах шаардлагатай иргэд нэгдэж энэхүү хүсэлтийг хүргүүлж байгааг хүлээн авна уу.

    Монгол улсын хилийн хорио нийт 3 удаа сунгагдсан мөн цаашид дахин сунгагдах магадлалтай байгаа энэ цаг мөчид өртөг өндөртэй АНУ-д хорионд байгаа иргэд дараах шалтгаануудын улмаас эх орон, төр засагтаа хандаж байна.

    Үүнд:

    -Эрүүл мэндийн даатгал: Ихэнх хүмүүст байхгүй. Ямар ч эмнэлэг даатгалгүй хүнийг хүлээж авдаггүй. Өвчин тусвал ямар нэгэн аврал байхгүй гэсэн үг.

    -Визны хугацаа: Ихэнх хүмүүсийн АНУ-ын хилээр ороход дарагдсан хугацаа дуусаж байна. Энэ тохиолдолд 455ам.доллараар сунгуулахаар байгаа. Хүмүүс эхнээсээ хоол байрны мөнгөгүй болж байгаа тул энэ мөнгийг төлж дийлэхгүй.

    -Сэтгэл санаа: Бүх хүмүүс мөнгө санхүүгийн хүнд байдалд байгаа тул арай ядан хоногийг өнгөрөөж, ази гэдгээрээ гадуурхагдан сэтгэл санаагаар унаж, шаналсан байдалтай байна.

    Одоогоор өөр ямар ч улс руу явах боломжгүй болсон байх шиг байна. Мөн Улсын онцгой комиссын хурал зэрэгт АНУ-д түр зорчиж байгаад хорионд орсон иргэдийн талаар огт яригдахгүй байгаад гайхаж байна. Бид ийм хэцүү нөхцөл байдалд байгаа тул яах аргагүй төр засагтаа хандаж байгааг минь хүлээн авна уу.

    Иймд нэрс хавсаргасан иргэдийг тусгай үүргийн онгоц гаргаж БНСУ-ын гэх мэт боломжтой онгоцны буудлаар дамжуулан эх оронд минь яаралтай буцааж өгнө үү.

    Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.

    Хүсэлт гаргасан:

    АНУ-д түр зорчиж буй монгол иргэд

    2020-03-20

Сэтгэгдлүүд : 8

  • Helen

    Taxi Utrecht taxi utrecht Taxi Utrecht is een jonge en dynamische taxicentrale in Utrecht. Wij zijn gespecialiseerd in het aanbieden van op maat gemaakte services op het gebied van taxivervoer in en rondom Utrecht. Taxi Utrecht

  • Speankcak

    https://bestadalafil.com/ - Cialis Comprar Cialis 20 Mg Original Cytotec Misoprostol Posologie Ihzxcc <a href="https://bestadalafil.com/">Cialis</a> Levitra Classification Vvhnxp https://bestadalafil.com/ - cialis 20mg for sale

  • haineeHax

    <a href=http://bestcialis20mg.com/>cialis dosage</a> However, there are other contributing factors to erectile dysfunction, including psychological or emotional factors

  • Lupe

    секс видео

  • Ezequiel

    порно видео

  • Brianna

    Вау, потрясающе веб-сайт. Спасибо... Посетите также мою страничку как получить обратные ссылки с форбса

  • Nickolas

    New Porn

  • Tyrone

    porn studios

Сэтгэгдэл оруулах

урлан